Шууд Chart

“Буудлага-2015” тэмцээнийг зохион явуулав

2015-06-02 16:53:14

Бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдлыг хангах, галт зэвсэгтэй харьцах дадлага, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2015 онд зохион байгуулах сургалт, үйлдвэрлэлийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах газрын нэрэмжит “Буудлага-2015” тэмцээнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа хэлтсүүдийн дунд зохион явууллаа. Буудлагын тэмцээн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвийн буудлагын байранд зохиогдсон.

Тэмцээнд оролцсон алба хаагчид 9х18 мм-ийн ПМ маркийн гар буугаар 25 метр зайд сорилын 2, тэмцээний 3 сумаар буудлага хийж, цэц мэргэнээ сорьсон юм. Багийн нийлбэр оноогоор тэргүүн байрт Урьдчилан сэргийлэх хэлтэс, удаах байрт Хүнд, онц хүнд гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтэс, Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс тус тус шалгарч өргөмжлөл хүртлээ. Шилдэг мэргэн буудагч эрэгтэй алба хаагчаар Замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн ажилтан, цагдаагийн хошууч Д.Хадбаатар, шилдэг мэргэн буудагч эмэгтэй алба хаагчаар Урьдчилан сэргийлэх хэлтсийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Саруултуяа шалгарсан байна.
 


“Буудлага-2015” тэмцээнийг зохион явуулав  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй