М.Сугараа
Их Британийн Daily Telegraph сэтгүүл “Дарангуйлагч” хэмээн нэрлэгддэг хүмүүсийн дуу хөгжмийн сонирхлыг судалжээ.
Английн хэвлэлүүдэд байнга шүүмжлүүлдэг Зимбабвегийн лидер Роберт Мугабе Английн дуучдад дуртай аж. Зимбабве улс Их Британиас тусгаар тогтносны баярын үеэр Боб Марли уригдахад тэрбээр ихэд хилэгнэсэн гэдэг. Түүний оронд Клифф Ричардыг урьсан бол дээр гэж Мугабе туслахуудаа загнасан гэдэг.
Тэгвэл дэлхийн хамгийн “муу хүн” Осама бин Ладен Уитни Хьюстонд дурлачихсан гэнэ. “Муу хүн”-ий секс боол нь байсан судан бүсгүй Кол Буфийн хэлснээр, Ладен Ван Хэлен, “B-52” хамтлагийн хөгжимд дуртай байсан ч Хьюстоныг сонсохоороо галзуурсан мэт болдог байж. Тэр ч байтугай дуучин бүсгүйг Суданд урьж, ордон бэлэглэхээр зэхэж, харин нөхрийг нь Америкт алахаар төлөвлөж байсан гэх нь бий.
Триполид болсон концертын үеэр Ливийн дарангуйлагч Каддафи Лионел Ричигийн гарын үсгийг хүссэн гэнэ. Ричи Арабын удирдагчдад ихээхэн нэр хүндтэй нэгэн. Америкийн онгоц Багдадыг бөмбөгдөхөд Иракийн генералууд нуувчиндаа түүний дууг сонсоод хэвтэж байсан гэдэг.
Гаагийн шоронд нас барсан Слобадан Милошевич камертаа Фрэнк Синатрагийн дууг сонсдог байжээ. 1970-аад оны үед Нью-Йоркийн банкинд ажиллаж байхдаа тэрбээр Синатрагийн “амтанд” бүрэн оржээ.
Дэлхийн хамгийн хаалттай орны удирдагч Ким Чен Ир өнгөрсөн жил Эрик Клиптоныг Пхеньянд урьж, тоглуулахыг хүссэн ч татгалзсан хариу авчээ. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Ирландын Крис де Бургийг урьсан ч сонгуулийн дараах үймээнээс болоод концерт хойшлогдсон. Төлөвлөсөн ёсоор тоглосон бол тэрбээр 1979 оноос хойш анх удаа Иракт очсон барууны дуучин болох байлаа.
Дарангуйлагчид ямар хөгжимд дуртай вэ? | ||
Үзсэн: 1424 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.