
Энэ жилийн хувьд улаанбурхан өвчний халдвар их байгаатай холбогдуулан хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааны нээлтийг энэ сарын 20-ныг хүртэл хойшлуулахаар болсон байна. Хэдхэн хоногийн өмнө хүүхдийн зуслангийн нээлтийг энэ сарын 10-нд хийнэ гэж байсан бол албаны байгууллага өчигдөр энэхүү шийдвэрийг гаргаж, энэ хугацаанд зуслангуудад НМХГ, НЭМГ, НОБГ Улаанбаатар хотын цагдаагийн газар, НХГБХГ таван байгууллагын хамтарсан шалгалтыг хийхээр болжээ.
Манай улсад хүүхдийн 56 зуслан байдгийн 32 нь нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэл бий. Эдгээрийн 22 нь тогтмол ажиллан жилдээ 17 мянга гаруй хүүхэд хүлээн авдаг аж.
Зуслангуудын нээлтийг энэ сарын 20-ныг хүртэл хойшлуулжээ | ||
Үзсэн: 1010 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.