Монголын волейболын холбооны үндэсний шигшээ баг ирэх есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тус тэмцээнд 16 орон оролцох бөгөөд Монгол улсын шигшээ баг Тайланд, Казакстан, Австрали улсуудтай “А” хэсэгт багтсан байна.
Тэд эхний тоглолтоо есдүгээр сарын 13-нд Австралийн, 14-нд Казакстаны, 15-нд Тайландын багтай тус тус өрсөлдөх болжээ. Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Чон Юн Ха, туслах дасгалжуулагчаар Б.Хэрлэн, Г.Баярсайхан нар ажиллана. Эмэгтэй баг тамирчид өнгөрөгч долдугаар сарын 22-ноос үндсэн бэлтгэлдээ гарсан бөгөөд ирэх есдүгээр сарын 1-11-ний өдрүүдэд БНСУ-д хамтарсан бэлтгэл хийгээд Тайландыг зорино.
Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:
- Алтангэрэл Пүрэвсүрэн /багийн ахлагч/
- Алтангэрэл Наранчимэг
- Энхтайван Пүрэвжаргал
- Сүхээ Пүрэвжаргал
- Ганцэцэг Энхсайхан
- Пүрэвжав Буянжаргал
- Сүхбат Отгонбямба /холбон тоглогч/
- Амартүвшин Батжаргал /холбон тоглогч/
- Чинболд Халиун /чөлөөт хамгаалагч/
- Эрхэмбаяр Мөнх-Үйлс
- Ганболд Энхнаран
- Ганболд Цэцэгжаргал
- Хатанбүүвэй Мичидмаа
- Даяндорж Үнэнтуяа
- Адьяабазар Батцэцэг /чөлөөт хамгаалагч/
- Даваажамц Эрдэнэбулган
- Туваандорж Саранчимэг /орчуулагч/ тус тус багтсан байна.
Монголын волейболчид эхний тоглолтоороо Австралийн багтай тоглоно | ||
Үзсэн: 3275 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.