Шууд Chart

“Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” ном худалдаанд гарлаа

2010-01-20 03:18:54


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” ном худалдаанд гарлаа.
Түүний өнөөдрийн өндөрлөгт хүрсэн зам тийм ч дардан байгаагүй. Хар арьст аав, цагаан арьст ээжтэй жаалхүүгийн өөрийгөө бусдад хүлээн зөвшөөрүүлэх гэсэн тэмцэл Америкийн Ерөнхийлөгчийн суудалд авчирсан гэдэг. Эл түүхийг өгүүлэх “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” номыг лектор Д.Намжав орчуулан, худалдаанд гаргажээ.
Тэрбээр өмнө нь “Амжилт дагуулах үгс”, “Айл бүрт аз жаргал бэлэглэе” хэмээх цуврал бүтээлүүд гаргаж байсан бөгөөд энэ удаад Грэммийн шагнал хүртэж, 2008 онд борлуулалтаараа тэргүүлсэн Ерөнхийлөгч Барак Обамагийн номыг Монголын уншигчдад хүргэж байгаа нь энэ аж.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

“Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” ном худалдаанд гарлаа  
Үзсэн: 1552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй