Шууд Chart

Баяр наадмын төсвийг баталжээ

2015-06-04 11:13:14

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж наадмын бэлтгэл ажлын талаар есөн салбар хорооны ахлагч  мэдээлэл хийлээ. Өгсөн мэдээллээр бол наадмын бэлтгэлийг долоодугаар сарын 1-нд бүрэн дуусгахаар ажиллаж буй юм байна. 

Энэ жилийн баяр наадамд зориулсан арга хэмжээ хөтөлбөрийн дагуу долоодугаар сарын 4-нд эхлэх гэнэ. Гадаадын алдартай оддын тоглолт зохион байгуулах талаар төлөвлөгөөнд тусгагдсан ч хэнийг урих нь тодорхойгүй байгаа аж. Энэ асуудал тодорхой болсны дараа Ерөнхий сайд мэдээлэл өгөх юм байна.

Энэ жилийн наадмын үйл ажиллагаа тав хоног үргэлжлэх тул зардал өмнөх оныхоос өсч, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1.9 тэрбум, нийслэлийн нөөц хөрөнгөөс 500 сая, наадмын үйл ажиллагааны орлогоос 370-аад сая төгрөг зарцуулахаар тооцож ингэснээр наадмын төсөв 2 тэрбум 747 сая төгрөгөөр батлагдаад байна.

Баяр наадмын төсвийн зарцуулалт:

Үндэсний бөхийн барилдаан- 85 сая 726 мянган төгрөг
Хурдан морины уралдаан- 227 сая 360 сая төгрөг
Сур харваа- 83 сая 777 мянган төгрөг
Шагайн харваа- 28 сая 190 мянган төгрөг
Урлаг соёлын арга хэмжээ- 1 сая 12 мянган төгрөг
Аварга адуучин шалгаруулах- 104 сая 455 мянган төгрөг
Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ- 93 сая 60 мянган төгрөг
Хэв журам хамгаалах- 267 сая 42 мянган төгрөг
Тохижилт засвар, худалдаа үйлчилгээ- 769 сая 514 мянган төгрөг
Урилга хөтөлбөр, бусад зүйлс хэвлүүлэх- 32 сая төгрөг
Бусад арга хэмжээ- 224 сая 796 мянган төгрөг
Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа- 18 сая 600 мянган төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Баяр наадмын төсвийг баталжээ   
Үзсэн: 1257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй