
БНСУ-д Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдэж, өчигдрийн байдлаар 30 хүн өвчилж, хоёр хүн нас бараад байна. Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катар улсаар аялах явцдаа халдвар авсан байх магадлалтай гэсэн мэдээлэлтэй байгаа юм.
Коронавируст халдвар (MERS-CoV) нь хүнээс хүнд амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм.
Өнөөдөр тус улсын ерөнхийлөгч Паг Гинхэ шуурхай хурал зарлан энэхүү халдварын тархалтад онцгой анхааран, яаралтай арга хэмжээ авахыг холбогдох яам, эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болголоо. Мөн 230 гаруй сургуульд түр хугацаагаар хөл хорио тогтоох /каринтин/ шийдвэр гаргаад байна.
Иймд тус улсад суралцагч, ажиллаж амьдарч буй нийт монголчууддаа Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Үүнд:
-Онцын шаардлагагүй бол олон хүн цугларсан, олон нийтийн газраар явахгүй байх
-Гараа сайтар савандаж угаах
- Маск буюу амны хаалт байнга хэрэглэх
-Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх
- Зэрлэг амьтадтай харьцахгүй байх
- Амьтны захаар явахгүй байх
- Халуурах, ханиалгах, бие загатнах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.
Солонгост амьдарч буй монголчуудад Коронавируст халдвараас сэргийлэхийг анхааруулжээ | ||
Үзсэн: 1016 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.