Шууд Chart

Арвайхээрт "Автомашингүй өдөр" болно

2015-06-04 11:57:36

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд "Автомашингүй өдөр" зохион байгуулахаар болжээ. "Автомашингүй өдөр" энэ сарын 5-нд болох аж.  “Автомашингүй өдөр”-өөр Арвайхээр сумын Гэндэнгийн гудамжны замын хөдөлгөөнийг хязгаарлаж, өглөөний 08.00 цагаас оройн 16.00 цагийн хооронд хаах гэнэ.

Дэлхийн улс орнууд жил бүр “Автомашингүй өдөр” -ийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан энэхүү арга хэмжээг зохион байгуулсаар буй. Зургаадугаар сарын 5-нд Арвайхээр сумын иргэд автомашинаас татгалзаж, явган алхах, унадаг дугуйн парад, мөн төрийн зарим байгууллагууд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ төлөвлөжээ. 


Арвайхээрт "Автомашингүй өдөр" болно  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй