Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулагдсан Соёмбо цогцолбор улсдаа анхдагч нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг цогцолбор юм. Уг цогцолбор ашиглалтад ороод гурван жил болж байгаа бөгөөд аймгийн өөрийн хөрөнгөөр босгосон томоохон бүтээн байгуулалтуудын нэг ажээ.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газар- Соёмбо цогцолборт төрийн үйлчилгээний хэд хэдэн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ талаар Аймгийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Эрдэнэбаяраас тодрууллаа.
Аймгийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Эрдэнэбаяр:
-Соёмбо цогцолбор 2012 онд анх байгуулагдсан. Энэхүү цогцолборыг байгуулснаар төрийн үйлчилгээг нэг дороос төрийн үйлчилгээг авах бүрэн боломж нээгдсэн юм. Энэ утгаараа Соёмбо цогцолборт Улсын бүртгэлийн хэлтэс, Нэг цонхны үйлчилгээ, аймгийн архивын хэлтэс, Тахарын алба, Хөдөлмөрийн хэлтэс гээд олон байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдэд хүргэдэг. Ингэж төрийн үйлчилгээг цогц байдлаар иргэдэд хүргэх боломж Монгол Улсын хэмжээнд анх удаа Дорноговь аймагт нээгдсэн гэж хэлж болно. Манай төвөөр өдөрт 1000-1500 иргэн үйлчлүүлдэг. Иргэд бол аль болох нэг дороос л төрийн үйлчилгээг авах хүсэлтэй байдаг. Тэр нь аймгийн хэмжээнд Соёмбо цогцолбор байгуулагдсанаар хангагдсан гэж хэлж болно.
Улсдаа анхдагч Соёмбо цогцолбор | ||
Үзсэн: 2625 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.