Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 02-ны өдрүүдэд 21 холбогдогчтой 10-н гэмт хэргийг илрүүлэн шалгажээ.
Дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа сэжигтнүүдээс урд өмнө ял шийтгэл эдэлж байсан 6-н хүн байгаагаас Б, Э, Н нарын гурван хүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дүгээр зүйл, 192.1 дүгээр ял шийтгэл эдлэж байжээ. Сэжигтнүүдийн орон байр тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр метамфетамины төрөл болох ICE буюу мөс 111.1 гр, гашиш 15.5 гр, өвс 6.4 кг, анданте 490 ширхгийг илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлыг үзвэл 2010 онд 15-н гэмт хэрэг гарч, 51 гэмт үйлдлийг тогтоон 75-н хүн холбогдож байсан бол 2014 оны байдлаар 65-н гэмт хэрэг үйлдэгдэж 132 хүн холбогджээ.
Иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх, өртөх, золиос болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлье.
Өнгөрөгч онд манай улсын 132 хүн хар тамхины хэрэгт холбогджээ | ||
Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.