Шууд Chart

Серена, Сафарова нар аваргын төлөө тоглоно

2015-06-05 16:39:23

Тавдугаар сарын 24-д Парист эхэлсэн Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос”-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын финалд 20 дахь цомоо өргөхөөр тоглож буй АНУ-ын Серена Уильямс шигшээд шалгарлаа. Энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж, “Их дуулга”-ын 19 дэх түрүүгээ хүртсэн алдарт АНУ-ын Серена Уильямс аваргын төлөө өрсөлдөхөөр ийнхүү үлдлээ. Түүний хувьд 2012, 2013 онуудад “Ролан Гаррос”-т түрүүлж байсан юм.

Мөн өнгөрсөн шөнө болсон хагас шигшээ тоглолтуудад Чехийн Л.Сафарова өрсөлдөгчөө буулган авч финалд үлдээд байна. Дөрөвдүгээр тойрогт ОХУ-ын Мария Шараповаг хожсон Л.Сафарова Ана Ивановичийг 7:5, 7:5-аар хоёр үеийн турш хожиж, финалд шалгарснаар Чехийн Сафаровагийн хувьд “Их дуулга” тэмцээний оргил амжилтаа үзүүлж байна. Түүний хувьд энэ жил 28 настай, энэ тэмцээнд 13-т эрэмбэлэгдэн тоглосон юм.

Харин дэлхийн манлай теннисчин Серена Уильямсын хувьд Швейцарийн Тимея Бачинскиг 4:6, 6:3, 6:0-оор буулган авсан юм. Серена эхний сэтийг Т.Бачинскид алдсан билээ.

Өнөө шөнө эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт болж, шигшээд өрсөлдөх теннисчид тодрох юм. Энэ жилийн хувьд хагас шигшээд шалгарсан теннисчид бүгд “Ролан Гаррос”-т түрүүлж үзээгүй теннисчид учир шинэ аварга төрнө. Хагас шигшээд Сербийн Новак Жокович-Их Британы Энди Маррей, Францын Жо-Вилфред Цонга-Швейцарийн Стан Вавринка нар тоглоно.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Серена, Сафарова нар аваргын төлөө тоглоно  
Үзсэн: 1666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
66.87.83.xxx [66.87.83.xxx] 2015-06-06 01:57
Serenag er h7n gedeg shuu.

Бидэнтэй нэгдээрэй