Шууд Chart

"Ролан Гаррос"-д С.Вавринка, С.Уильяамс нар түрүүлэв

2015-06-08 11:31:35

Талбайн теннисний “Их дуулга” цувралын дөрвөн тэмцээний нэг, Францын нээлттэй тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Өчигдөр орой болсон эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргын төлөө дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович, Швейцарийн Станислас Вавринка нар өрсөлдөж, швейцарь залуу ялалт байгуулснаар “Их дуулга”-ын хоёр дахь цомоо өргөсөн юм. Ингэснээр тэрбээр чансаагаа өсгөж, дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэх учиртай. 

Харин Н.Новак Жоковичийн өнгөрсөн хоёрдугаар сараас эхлүүлсэн ялалтын цуврал энэ хүрээд зогслоо. Тэрбээр Дубайд болсон тэмцээний шигшээ тоглолтод хожигдсоноосоо хойш 28 дараалан ялалт байгуулаад байсан юм.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд өнөө цагийн босоо аварга С.Уильяамс Чехийн Л.Сафарова финалд үлдэж ялалт байгуулснаар "Их дуулга"-ын 20 дахь цомоо өргөөд байна.

Нийт 28 028 600 еврогийн шагналын сантай нээлттэй тэмцээн Парис хотноо тавдугаар сарын 19-нөөс зургаадугаар сарын 7-ны хооронд зохион байгуулагдсан юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Ролан Гаррос"-д С.Вавринка, С.Уильяамс нар түрүүлэв   
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй