“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын ивээл дор, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газрын дэмжлэгтэйгээр "Их Талын Дуулиан" ТББ зэрэг байгууллагаас “Tiger street football 2015” тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн анх 2013 оноос зохион байгуулагдаж байсан юм. Тэмцээн зориулалтын тороор хүрээлсэн талбай дотор тавын эсрэг таван тоглогч өрсөлддөгөөрөө онцлог бөгөөд зуны турш үргэлжлэнэ.
2015 онд “Tiger Street Football” тэмцээн үндэсний гудамжны хөлбөмбөгийн 64 багийн лиг болон өргөжиж байгаа гэнэ. Энэ сарын 27-ны Бямба гарагын өглөө 9:00 цагт Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн гадаа байрлах талбайд нээлтээ хийснээр хэсгийн тоглолтуудаа эхлэх юм.
Хэсгийн тоглолтуудын үеэр өдөр болгон Монголын гудамжны хөлбөмбөгийн шилдэг багуудын хооронд 20 тоглолт болох бөгөөд наймдугаар сарын 23-нд аваргын төлөөх тоглолт болж, хаалтын үйл ажиллагаагаар өндөрөх аж.
Тэмцээний нийт шагналын сан 15 сая төгрөг байх ба эхний гурван байр эзэлсэн багууд болон шилдэг тоглогч нарыг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулах юм.
Гудамжны хөлбөмбөгийн тэмцээн гурав дахь жилдээ болно | ||
Үзсэн: 1275 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.