Шууд Chart

“Боловсролын шинэчлэлд бидний оролцоо” сэдэвт бага хурал боллоо

2013-08-30 16:35:16

Боловсролын шинэчлэлд бидний оролцоо” сэдэвт бага хурлыг Увс аймгийн ЗДТГ, Боловсролын газартай хамтран 8-р сарын 28-нд зохион байгуулсан юм. Энэ жилийн бага хурлын онцлог нь сум, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон эцэг эх, сурагч, дэмжигч байгууллагын төлөөллийг оролцуулснаараа боловсролыг хөгжүүлэхэд бүх нийтийн оролцоо чухал гэдгийг ойлгуулахад оршино. “Боловсролын шинэчлэлд бидний оролцоо” сэдэвт бага хурлаар өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг дүгнэн ярилцаж 2013-2014 оны хичээлийн жилийн зорилтоо дэвшүүллээ. 2013 онд манай аймгийн боловсролын салбарт сургуулийн хичээлийн байрны хүчин чадал 3810 суудлаар, цэцэрлэгийн орны тоо 1125, дотуур байрны ор 1075-аар нэмэгдсэн байна. Ингэснээр нэг багшид оногдох хүүхдийн тоог 15 болгон бууруулжээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга оролцож “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх, энэ хичээлийн жилд бүх төрийн байгууллага, ялангуяа багш, удирдлагууд хариуцлага, зан харилцааны хувьд ёс суртахуунтай байж хүүхдүүдийнхээ боловсролын төлөө сэтгэл гаргаж ажиллахыг захив. Ерөнхий боловсролын бүх сургуулиудын 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний ням гаригт болно. Хичээлийн эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон даяар теле хичээл заасны дараа аймгийн Засаг дарга Оюун түлхүүр, Цаасан шувуу номоор хичээлээ заахаар төлөвлөж байгаагаа дурдлаа.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Боловсролын шинэчлэлд бидний оролцоо” сэдэвт бага хурал боллоо  
Үзсэн: 1423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй