Шууд Chart

Жайка багш нарыг урьлаа

2010-01-20 03:27:09


М.Сугараа

Жайка олон улсын байгууллагын урилгаар Японд айлчилж байгаа манай ерөнхий боловсролын сургуулийн 15 багш Мацүяма хотын нэгэн дунд сургуулийн хичээлд сууж сонирхжээ. Хичээлийн дараа Японы багш нартай ярилцан туршлага солилцсон манай багш нар хоёр орны боловсролын системийн ялгааг дүгнэн, “Сурах мэдэх юм ихтэй аян боллоо” хэмээн ярьсан байна. Тус аялалд оролцсон багш Д.Ариунболд “Ёмиүри” сонины сурвалжлагчид “Япон хүүхдүүд бие даан хичээл хийж, багш нь хэрэгтэй үед л тусалж байгаа нь гайхалтай санагдлаа” хэмээн ярьжээ. Мөн манай Боловсролын яамны мэргэжилтнүүд туршлага солилцох айлчлал хийж байна. 






 

Нийтэлсэн: Б.Багабанди

Жайка багш нарыг урьлаа  
Үзсэн: 1398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй