Шууд Chart

Энэтхэгийн цагдаа нар зэвсэгт босогчийг баривчилжээ

2013-08-30 17:28:06

Энэтхэгийн цагдаа нар зартай зэвсэгт босогч Ясин Баткалыг Балба-Энэтхэгийн хилийн орчим явуулсан цагдаагийн тусгай ажиллагаагаар баривчилжээ. Тэрээр Энэтхэгийн Мужахед нэртэй зэвсэгт бүлэглэлийн үүсгэн байгуулагч аж.
Гуч гаруй настай тэрээр  Энэтхэг улсад хэд хэдэн удаа зэвсэгт халдлага үйлдэж, олон хүний амийг хороосон гэнэ. Мужахед бүлэглэл 2007 оны арваннэгдүгээр сард Уттар Прадеш мужид анх халдлага үйлдсэн аж. Түүнээс хойш Мумбай, Бангалор, Шинэ Дели хотуудад халдлага үйлджээ. Тус бүлэглэлийг Пакистаны Лашкар-и-Тайба, Жайш-и-Мохаммед бүлэглэлүүдтэй холбоотой гэж үздэг юм. Мөн тэр 2010 онд Пуне хотод байрлах Герман зоогийн газарт бөмбөг дэлбэлж, 17 хүний амийг хороосны тав нь гадаадын иргэн байжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Энэтхэгийн цагдаа нар зэвсэгт босогчийг баривчилжээ  
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй