Шууд Chart

"Майдар" бурхан залах ёслолын барилдаанд Б.Мижидсүрэн түрүүлжээ

2015-06-09 11:15:31

Өмнөговь аймгийн ард түмэн, сүсэгтэн олны дэмжлэгээр "Майдар" бурхан залах ёслолын барилдаанд Улсын начин Х.Амараа, Б.Сумъяа, аймгийн арслан Ш.Дарханбат, Б.Мижидсүрэн, аймгийн начин Т.Далайням нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан боллоо. Энэ барилдаанд аймгийн арслан Б.Мижидсүрэн түрүүлж, аймгийн арслан Ш.Дарханбат үзүүрлэв. Шөвгийн дөрөвт аймгийн начин Т.Далайням, сумын заан н.Гантулга нар үлджээ. 

Энэ үеэр "Хамаг амьтан нийтийг гэгээрэлд хөтлөхийн ерөөл дэмбэрэл бүхий Богд Майдар бурханыг Өмнөговь нутагт залруулах барилдааныг орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн зүгээс ивээн тэтгэж байна. Нутаг орны сайн сайхны төлөө болоод монгол бөхийн хийморь сүлдийг бид үргэлж дэмжин явдаг" хэмээн компанийн захирал Р.Сэддорж илэрхийлжээ.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Майдар" бурхан залах ёслолын барилдаанд Б.Мижидсүрэн түрүүлжээ  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй