Шууд Chart

Тааруухан тоглолт нь Стивэн Кэррид амжилт авч ирэв

2015-06-09 11:19:46

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн аваргын төлөөх цувралын хоёр тоглолт өчигдөр дууссан. Цувралд "Голдэн Стэйт Уорриорс" баг "Клевлэнд Кавалерс" багтай таарч тоглолт 1:1 харьцаагаар тэнцээд байгаа билээ. Өчигдрийн тоглолтод тун тааруухан тоглолтыг үзүүлсэн улирлын "MVP" Стивэн Кэрри 19 оноог авсан ч холын зайнаас 15 удаа шидэж ердөө хоёрыг нь цагирагтаа оруулсан билээ.

Дайчдын мэргэн бууч ингэж тааруухан тоглосон ч 22 плэйоффын тоглолтод дараалж, дунджаар нэг тоглолтод холын зайнаас доод тал нь хоёр удаа оруулж байгаа гэсэн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Түүний өмнөх амжилтыг Рэй Аллен эзэмшиж байсан юм.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Тааруухан тоглолт нь Стивэн Кэррид амжилт авч ирэв  
Үзсэн: 930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй