Шууд Chart

Засгийн газар залууст зориулсан хуулийг дэмжжээ

2015-06-09 11:47:17

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын санаачилсан Залуучуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжжээ. Энэ нь залууст тусгайлан зориулж гаргахаар зэхэж буй анхны хуулийн төсөл гэдгээрээ онцлог юм байна. Мөн энэ хуулийн төслөөр дамжуулан тэдний нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гээд бүхий л асуудлыг цогцоор нь шийдэх зорилго агуулжээ. Уг хуулийн төсөлд "Иргэний боловсрол буюу залуучуудын хувь хүний төлөвшил", "Хөдөлмөр эрхлэлтийн бодлого", "Орон сууцны бодлого", "Соёл, соён гэгээрлийн бодлого" гэсэн дөрвөн үндсэн асуудлыг тусгасан байна.
 
Хуулийн төслийг боловсруулахын өмнө залуучуудын дунд судалгаа явуулж, хэрэгцээ, шаардлага, үндэслэлүүдийг гаргаж ирсэн аж. Судалгаанд оролцогчдын 45 хувь нь орон байр, 27 хувь нь хөдөлмөр эрхлэлт, 18 хувь нь боловсролыг хамгийн тулгамдсан асуудал хэмээн нэрлэжээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас дэмжсэн учраас УИХ дахь МАН-ын бүлгийн төсөл санаачлагч гишүүд Залуучуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Засгийн газар залууст зориулсан хуулийг дэмжжээ  
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй