Казахстаны Караганда хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын 2015 оны жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус улсын нэрээр тив дэлхийн тэмцээнүүдэд зодоглох болсон Монгол Улсын иргэн, ОУХМ Г.Отгонцэцэг 48 кг-д түрүүлснээр Казахстаны улсын аварга боллоо.
Казахстаны легионир тамирчин Г.Отгонцэцэг аваргын төлөөх барилдаанд М.Имангалиевыг ялсан байна. Монгол, Казахстан Улсын жүдо бөхийн холбооны хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр холбоо тамирчид дасгалжуулагч солилцох, хамтарсан бэлтгэл хийх, олон улсын түвшинд хамтран ажиллаж байхаар болсон. Энэ хүрээнд 2016 оны олимпийн наадамд манай тамирчин Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдах юм.
Дэлхийн цомын 2011 оны хүрэл, 2012 оны мөнгөн медальт, “Их дуулга”-ын хошой мөнгөн медальт, 2014 оны Астанагийн Гран при тэмцээний аварга Г.Отгонцэцэг энэ сард багтаан Казахстаны иргэний үнэмлэхээ авах ёстой. Түүний хувьд ирэх наймдугаар сараас Казахстаны Астана хотод болох ДАШТ-д тус улсын нэрийн өмнөөс барилдана.
Г.Отгонцэцэг Казахстаны аварга боллоо | ||
Үзсэн: 1379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.