Олон улсын Олимпийн спортын хорооны Эмнэлгийн хорооны дарга, АНУ-ын иргэн, доктор Лауренц Д.Ринк мэдэгдэл гаргаж сүүлийн үед Ойрхи Дорнодын орнуудад эрчимтэй дэлгэрч буй аюулт Корона вирус /Middle East Respiratory Syndrome-MERS/ гэж нэрлэгдэх амьсгалын замын халдварт өвчнөөс сэрэмжлүүллээ. Уг халдвар БНСУ-д тархаж, дэлхийн бусад оронд тамирчид спортын багийн хүмүүсээр дамжин дэлгэрэх боломж өндөртэйд тооцогдсон байна.
Сар гаруйн дараа БНАСУ-ыг Гуангжу хотноо Универсиад наадам болно. Тэгвэл БНСУ-ын Засгийн газраас энэхүү вирусийг өргөн тархахаас болгоомжлох үүднээс тун яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. МЕРС-ийг Универсиад наадамд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байлгах үүднээс өмнөд Солонгос ажиллаж байгаа юм.
ОУОСХ-ны Эмнэлгийн хороо болон Универсиад наадмын Зохион байгуулах хорооноос өвчний шинж тэмдэгийг илтгэх, тогтмол харилцаа холбоо, тусгаарлалт, хөл хорих зэрэгтэй холбоотой хатуу арга хэмжээг авахаар тогтоожээ. Өнгөрсөн хугацаанд тохиолдож байсан САРС зэрэг халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж, ямар замаар эмчилж байсан зэрэг аргуудыг судлан энэ удаад хэрхэн үүнээс гарах талаар олон улсын албан ёсны тайлбарыг өгсөн юм.
Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас энэхүү вирусыг хяналтандаа авч, шинжлэх ухааны болон клиникийн эмч нарыг БНСУ-д томилон ажиллуулж байна. Хилээр орж гарах хяналтын дэлгэц болон аялал, худалдааны хязгаарлалт хийх талаар ямар нэгэн зөвлөмжийг Дэлхийн эрүүл Мэндийн байгууллагааас гаргаагүй байна.
ОУОСХ-ны Эмнэлгийн хорооноос Зуны Универсиад наадмын оролцогч, зочдод дараах зүйлсийг зөвлөж байна.
а/ Хэрэв тодорхой хугацаанд халуурч, хэн нэгэн халдварт өвчинтэй хүнтэй хамт өнгөрсөн 7 хоногийн туршид байсан бол аялахгүй байх
б/ БНСУ-д байх үедээ халдварт өвчинтэй гэж үзэх эсвэл ямар нэгэн өвчний шинж илэрвэл тамирчдын тосгонд байрлах клиникийн эмнэлэг болон тэмцээн явагдаж байгаа газруудын дэргэдэх эмнэлгийн албанд хандах боломжтой.
в/ Гараа угаах, амаа дарж ханиалгах, халдварт өвчинтэй байж болзошгүй гэсэн хүмүүсээс зайгаа барьж байх зэрэг вирусыг тархаахгүй байх, эрүүл мэндийн энгийн аргуудыг хэрэглэж зурших шаардлагатай.
Дахин хэлэхэд бид энэхүү нөхцөл байдлыг байнгын хяналтандаа байлгах ба зуны Универсиад наадамд сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байна.
"Универсиад"-д оролцох тамирчдыг корона халдвараас сэрэмжлүүллээ | ||
Үзсэн: 1418 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.