
Гурван жилийн өмнө Египетийн хөлбөмбөгийн лигийн тоглолтын үеэр үймээн дэгдэж, үүний улмаас 70 хүн нас барж, 1000 үзэгч бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Нас барсан иргэдийн олонх нь цэнгэлдэхээс гарах гэж байгаад амиа алдсан гэдэг. Тэгвэл уг хэргийг Египетийн шүүх эцэслэн шийдэж, 11 хүнд цаазаар авах ял оноожээ. Энэ талаар шүүгч Мохамед Алшербини “Фокс хочтой Фоуад Ахмед Ал Таби Мохамед, Хассан Мохамед Хассан Ал Магди, Абдел Азим Гарееб Абду Халхул, Махмоуд Али Абдел Рахман Салех нарын 11 хүнд цаазаар авах ял оноолоо” гэжээ. Үүнээс гадна 10 хүн 15 жил хоригдох ял, 14 иргэн 10 жил, 15 хүн таван жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Түүнчлэн буруутгагдаж байсан 21 иргэнийг гэм буруугүй гэж үзжээ. Уг хэргийн шүүх хурлыг орон нутгийн телевиз шууд дамжуулан хүргэсэн юм. Египетийн лигт эртнээс өшөөтэй хоёр баг болох аль Масри болон Кайро хотын аль Ахли багуудын тоглолтын үеэр ийм хэрэг болсон ажээ.
Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар аль Ахли баг өрсөлдөгчөө 3:1-ээр хожсоны дараа үймээн дэгдэж, хоёр багийн фанатууд хоорондоо зодолдож эхэлсэн гэнэ. Үүнээс хойш Египетийн хөлбөмбөгийн холбоо хатуу захирамж гаргаж, тоглолт үзэхээр ирсэн иргэдийн дунд хатуу хараа хяналт тогтоосон. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард цэнгэлдэхийн гадна 22 хүн нас барсан зодоон болсон юм.
Египет улсад 11 хүнд цаазаар авах ял оноожээ | ||
Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.