Шууд Chart

Осол гаргасан жолооч олон цаг нойргүй явжээ

2015-06-10 16:27:30

Өчигдөр Увс аймгийн Улаангом хот руу явж байсан "Паз 4234” загварын автобус Архангай аймгийн Хотонт сумын нутагт осолдсон байна. Энэ талаар Увс аймгийн Замын цагдаагийн газрын дарга Н.Баярмагнай “Автобусанд зорчиж явсан зорчигчид Архангай аймгийн эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээ байна. Тодорхой шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэсэн бол Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Х.Одбаяр “Орон нутгийн замд явж буй жолооч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлын 8 цагаар ажиллан, ээлжийн жолоочтой байх ёстой. Энэ жолоочийн хувьд бараг 40 гаруй цаг амралтгүй жолоо барьсан нь зорчин явагчдын аюулгүй байдлыг хангахгүй байдалд хүргэсэн байна. Тухайн жолоочийн тайлбарлаж буйгаар ээлжийн жолооч нь ажлаасаа гарсан учраас ээлжийн жолоочгүй явж байна гэсэн тайлбарыг өгсөн” гэв. 

Тодруулбал, жолооч олон цаг унталгүй жолоо барьсан нь ийнхүү осол гарахад нөлөөлсөн аж. Үүгээр зогсохгүй 30 хүний суудалтай автобусанд 34 хүн суулгаж явсан зэрэг зөрчил илэрсэн байна. Зорчигчдоос 12 хүн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа тухай зарим эх сурвалж ярилаа.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Осол гаргасан жолооч олон цаг нойргүй явжээ  
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй