Шууд Chart

ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдоржийг 10 жил хүртэл хугацаагаар хорьж магадгүй

2015-06-10 17:15:44

Иргэний харьялал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өнөөдөр гарсан. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд түүний өрөөнд нэгжлэг хийж, зарим зүйлийг битүүмжилсэн бөгөөд Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргынх нь өрөөнд мөн үзлэг хийсэн гэж байсан юм.

Энэ талаар Иргэний харьялал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Огт тийм зүйл болоогүй. Өчигдөр Б.Пүрэвдорж даргын өрөөнд үзлэг хийсэн, байцаасан юм байхгүй” гэж мэдээлсэн. Харин АТГ-аас энэ талаар нэмж тодруулахад “Авлигатай тэмцэх газраас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад холбогдуулан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа” гэлээ.
 
Иргэний харьялал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржийг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр өчигдрөөс шалгаж эхэлсэн байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн хуулийн заалтаар уг хэргийн улмаас улсад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдоржийг 10 жил хүртэл хугацаагаар хорьж магадгүй  
Үзсэн: 3167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2015-09-03 17:29
Хуцдаг халтарууд хамгийн шудрага хүнийг хэлмэгдүүлж байна
202.170.80.xxx [202.170.80.xxx] 2015-06-11 20:21
Тэр санхүүгийн дарга нь хөлд нь чирэгдлээ шүү.

Бидэнтэй нэгдээрэй