Шууд Chart

МҮОНТ-ийн шинэ дүр төрхийг бэлдэж байна

2015-06-11 12:10:01

МҮОНРТ-ийн дэргэд шилдэг нэвтрүүлэгчдийг бэлтгэх нэг сарын сургалт эхлэх гэж байна. Сургалтад эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв нийт найман хүн хамрагдах юм.

Анх МҮОНРТ-ийн дэргэд хөтлөгч нэвтрүүлэгчийн сонгон шалгаруулалт хийгдэж нийтдээ 45 орчим хүн авсан бөгөөд тэдгээрээс МҮОНРТ-ийн Уран сайхны зөвлөл 15 хүнийг сонгож авсан юм. Үүний дараа сонгож авсан хүмүүсээ монгол хэлний онолын болоод хэл яриа хөгжүүлэх, уран яруу унших, хөтлөлт хэрхэн хийх талаар 10 хоногийн сургалт явуулж, сургалтын дараагаар дахин Уран сайханы зөвлөл дээр хэлэлцээд найман хүнийг нь сонгож авч, илүү гүнзгийрүүлсэн байдлаар сургана.

Эдгээр шалгарсан найман хүнд онолын суурь мэдлэг дээр тулгуурлаад дадлага практикийн томоохон сургалтыг хийх юм. Нэг сарын турш явагдах уг сургалтад МҮОНРТ-ийн шилдэг уран бүтээлчид, нэртэй сэтгүүлч, нэвтрүүлэгчид сэтгүүл зүйн онолоос эхлээд бүхий л төрлийн хичээлийг шахуу хуваарийн дагуу заах юм. Тодруулбал,  МҮОНТ-ийн редактор, СГЗ Ш.Ёолк, МҮОНТ-ийн сэтгүүлч СГЗ Г.Золжаргал, “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуу, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, нэвтрүүлэгч СГЗ Д.Билгээ, МҮОНРТ-ийн Уран сайхны удирдагч Б.Баяр, МҮОНР-ийн редактор П.Нямлхагва, МҮОНРТ-ийн продюссер Д.Наранцэцэг нарын олон шилдэг уран бүтээлчид хичээл заана.

Монгол Улсын хэмжээнд МҮОНРТ ууган байгууллага болохын хувьд өөрийнхөө хөрс суурин дээр үе үеийн олон алдартнуудыг төрүүлэн гаргасан туршлага дээрээ тулгуурлаж радио, телевизийн сэтгүүлч, нэвтрүүлэгч гэж ямар хүн байдаг вэ гэдгийг өндөр түвшинд гаргаж ирж тавих уг сургалтыг товчхондоо сэтгүүл зүйн дээд курс гэж хэлж болно.

Үүний нэг жишээ бол өчигдрөөс эхлэн олны анхаарлыг татаж буй МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяагийн МҮОНРТ-ийн Уран сайхны удирдагч Б.Баярын удирдлага дор сургуулилт хийж буй бичлэг юм. Нэвтрүүлэгч Д.Одзаяа МҮОНТ-ийн редактор, СГЗ Ш.Ёолкийн бичсэн текстийг хоёр минут 46 секундын турш хурц тод, алдаа мадаггүй, мэргэжлийн чадвараа харуулан уншсан бичлэг МҮОНРТ-ийн уран бүтээлчид, нэвтрүүлэгчид үе үедээ шилдэг нь байдаг гэдгийг дахин баталсан гэж хэлж болно.  

Дашрамд дурдахад, уг бичлэг бол зөвхөн нэвтрүүлэгч нарын хэл яриаг хөгжүүлэх сургуулилт, нэг ёсны хэмжүүр бөгөөд мэдээний бичлэг биш юм. Цаашид шинээр бэлтгэгдэж буй хөтлөгчид энэ түвшинд бэлтгэгдэх аж.

Нийтэлсэн: О.Энхмаа

МҮОНТ-ийн шинэ дүр төрхийг бэлдэж байна  
Үзсэн: 10970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-08-05 16:12
Goe ymaa xeze daxij surgalt ywuulax we xamragdaj chadaagvi xvsel ermelzleltei negendee bolomj olgooch
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-06-16 18:02
Шинэ дүр төрх гэхээр нь аягүй техникийн шинэчлэлт нтр хийгээл HD рүү шилжээд л юм юм нь өөрчлөгдөх байх гэсэн мэдээ уншия даа гэж бодсон чинь нэвтрүүлэгчийн сургалт байсан юму?
192.16.204.xxx [192.16.204.xxx] 2015-06-12 01:02
...Ikh chukhal ajil sedej kheregjiilj baigaa um baina. Manai RADIOGIIN akhmad diktoruud ikh sani shu...Manai turgen khelleg ug yariag mash tsegtseldeg um bilee. Uuniig ankhaarakh bizee... Germantai khamtarch kinonii tom tesel kheregjuulekh gej baigaa gej duullaa. Orchin uyeiin tonog tekheeremj tekhnik dee ajillakh zaluuchuudaa ekhleed surgakh kheregtei shuu....!!! Ajil kher sain baikh ni khunees l khamaarana shuu dee. Ta bukhend amjilt khusye. Tsagiin khurdiin diktoriin khooloin tsar khureeg bas bodoltsmoor sanagdasan .
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-06-11 22:48
Mundag bn MNB iim l bh yostoi ta buhend amjilt husey
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2015-06-11 20:09
би очнооооооооооооооооооооооооооо хүсэл мөрөөдөл минь
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-06-11 19:06
yaj holboo barih we. surgalt ni heze ehleh ve
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2015-06-11 18:19
uu mundagshd amjilt husie ee
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2015-06-11 17:36
mash saihan sanaachilga urnuulsun bna sain bn Ajild n amjilt husie
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-06-11 17:28
Гайхалтай эмэгтэй юм аа! Одоо ч ийм диктор ховор шүү дээ! Мундаг нэвтрүүлэгчдийнхээ залгамж халаа болж яваа нэвтрүүлэгчдээ амжилт хүсий! Хурдан мөртлөө алдахгүй бүх үгээ зажлахгүй тод хэлж байна бас хүнд хүргэж уншина гэдэг бол авьяас! Ёстой өөлөх зүйл нэг ч алга даа! МҮОНРТ-н нэр хүндийг дахин өргөж, шилдэг нь гэдгийг харуулж чадлаа! Браво Одзаяа! Харин танайх Одзаяагаа Чимгээ шиг өөр тв-д алдваа
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-06-11 16:35
Монголын тв-ийн тулгын чулууг тавилцсан мундаг хүмүүсийн хойч үе, залгамж халаа гэсэндээ сайн бэлтгэгдсэн байна. Бусад тв-ийн хөтлөгч, нэвтрүүлэгч нар ч мөн адил ийм түвшинд байх л учиртай.
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-06-11 16:31
Мундаг юм аа. Амжилт
43.242.242.xxx [43.242.242.xxx] 2015-06-11 16:30
deer ued yorsoi l ingej shuleglej tolgoi holboj yaij bichdeg baij bilee kkk hoorhohn chadvarlag yumaa
43.242.242.xxx [43.242.242.xxx] 2015-06-11 16:30
оо яасан гоё юм бээ, үндэсний телевизийнхэн аргагүй л шилдэг нь шүү хөтлөгч нар нь ясны гэмээр чадварлаг зүгээр нэг унших биш, өгүүлж ойлгуулж чаддаг сонсголонтой гоё байдаг ш дээ.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-06-11 16:27
amjilt husey ushuu ih ajiliin amjilt
122.201.17.xxx [122.201.17.xxx] 2015-06-11 16:27
сайхан бүсгүй шүү
202.5.196.xxx [202.5.196.xxx] 2015-06-11 16:21
saihan daanch bi hojuu tanisiim. huurai sairan deerh bor saaral undugiig hun shuvuu bolchihno gej bi yaj medehev dee
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-06-11 16:20
ёстой мундаг байнаа амжилт
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-11 16:18
text n mundag goy boljee. Yolk ah ch bas mundag hun dee
122.201.17.xxx [122.201.17.xxx] 2015-06-11 16:14
мундаг юмаа

Бидэнтэй нэгдээрэй