Өнөөдөр 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр. Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдөр дунд сургуулийн сурагчдад “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” гэсэн сэдэвт теле хичээл заалаа.
Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд тав дахь удаагаа теле хичээл зааж байгаа явдал юм. Ерөнхийлөгч 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор”, 2012 онд “Хүн болох багаасаа” гэсэн сэдвүүдээр тус тус хичээл зааж байсан билээ.
Гэрэл зургийг С.Батгүр
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж теле хичээл заалаа | ||
Үзсэн: 2863 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.