МҮБХ-ны тэртээ 1990 оноос эхтэй Бүх цэргийн наадмын уламжлалт барилдаан боллоо. Тус барилдаан үндэсний бөхд "цэргийн" гэх тодотголтой цол, чимэг олгодгоороо онцлог юм.
Барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Д.Цэвэлсодном, С.Ариунбилэг, Ш.Шинэбаяр, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Ба.Баярсайхан, аймгийн арслан Ч.Булганхүү, А.Сүмбээ, Д.Батжаргал, О.Баярхүү, Б.Хашбат, Б.Дэлгэрсайхан нараар магнайлуулсан аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглолоо.
Хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0253-р анги, Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн заан Лутын Батзориг түрүүлж бүх даваанд тунаж барилдсаар наймын даваанд хурц арслан Б.Одгэрэлтэй мөн л тунаж энэхүү барилдааны түрүү бөхөөр тодорсон юм.
Үзүүрт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл үлдэж, их шөвгийн дөрөвт Увс аймгийн Малчин сумын харьяат Алдар спорт хороо, Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Ц.Чимэддорж нар шалгаран үлдэж чимэг нэмэв.
Ийнхүү 2015 оны "Бүх цэргийн наадам"-аас цэргийн арслан цолтон нэг, цэргийн начин цолтон 2 төрөн гарч, таван бөх шөвгөрч чимэг нэмлээ.
Л.Батзориг түрүүлж, Цэргийн арслан боллоо | ||
Үзсэн: 1562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.