Нийслэлийн Засаг даргын захирамжаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж нийслэлийн дагуул Налайх хотод байгуулагдаж буй хөнгөн атлетикийн 400 метрийн тойрог замын тартанан /резин/ хучилт хийх ажлыг хөрөнгийг шийдвэрлэлээ.
Налайх хотод баригдаж буй хөнгөн атлетикийн гүйлтийн замын тартанан/резин/ хучилт хийхэд шаардагдах 204 сая 975 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлж байгаа юм.
Мөн Энэ ажлын биелэлтийг хангах, холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, ажиллахыг Налайх дүүргийн анхны Засаг даргад үүрэг болголоо.
Налайх хотын гүйлтийн замын хөрөнгийг шийдэв | ||
Үзсэн: 2496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.