Шууд Chart

"Юрийн галавын хүрээлэн-IV" цуврал 500 сая долларыг олоод байна

2015-06-15 12:40:33

“Юрийн галавын хүрээлэн” цувралын дөрөвдэх анги өнгөрсөн баасан гарагт дэлхийн 66 оронд зэрэг нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо л 500 сая ам.долларын ашиг олж дээд амжилт тогтоогоод байна. Үүний зөвхөн 100 саяыг Хятадын зах зээлээс олсон бол Их Британиас 29.6 сая бусад орнуудаас 511.8 саяыг олжээ.

Нийтдээ 204.6 сая долларын өртгөөр бүтсэн уг киноны продюсерээр алдарт найруулагч Стивен Спилберг ажиллаж, Колин Треворов найруулсан юм.”Юрийн галавын хүрээлэн” цувралын нэгдүгээр анги 1991 онд дэлгэцнээ гарч, 1 тэрбум ам.долларын ашиг олж байжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Юрийн галавын хүрээлэн-IV" цуврал 500 сая долларыг олоод байна   
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй