Шууд Chart

Өмнөд Солонгост галт тэрэг мөргөлджээ

2013-08-31 16:39:05

БНСУ-ын  Тэгү хотын Чинсолдунг дүүрэгт Тэгү буудлын орчимд  KTX компанийн харъяа зорчигч үйлчилгээний 2 галт тэрэг хоорондоо мөргөлдсөн хэрэг өнөөдөр өглөөний 07.17 цагийн үед гарчээ. Хоёр талаас ирж явсан галт тэрэгний зөрөн өнгөрөх хэсэгт төмөр замын шилжүүлэгч буруу байрласнаас үүдэн тус галт тэрэгнүүдийг нэгэн замд оруулснаас болж энэхүү осол гарчээ. Ослын улмаас 2 зорчигч хөнгөн бэртэж, галт тэрэгнүүд болон төмөр зам эвдэрчээ. Эвдэрч гэмтсэн  замыг  сэргээн засахад багагүй хугацаа зарцуулна гэж KTX компанийн зүгээс мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: М.Тодбэх

Өмнөд Солонгост галт тэрэг мөргөлджээ  
Үзсэн: 2138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй