Шууд Chart

Сумын цолтнуудын хаалтын барилдаан боллоо

2015-06-16 10:14:51

МҮБӨ-нд сар бүр болдог сумын цолтой болон цолгүй залуу бөхчүүдийн энэ сарын барилдаан уржигдар боллоо. Энэ жилийн хаалтын барилдаанд сумын заан Н.Ширчинхүү, Э.Ариунбуян, Ж.Бямбадоньд, Б.Мөнх-Өрнөх, Э.Даваажаргал, Х.Жанболат, Л.Энхсаруул, Н.Даваадорж, Г.Цэнддорж, Я.Бумбаяр, О.Бат-Эрдэнэ, Э.Совджамц, С.Оргилбаатар, Т.Дүгэрдорж, Б.Содхүү, Г.Шинэзориг нараар магнайлуулсан 360 бөх зодоглож уран мэх авхаалж самбаагаа сорин барилдсанаас Баянхонгор аймгийн Заг сумын харьяат сумын заан Д.Цэрэнтогтох түрүүлсэн юм. Тэрээр маргааш нь болсон Бүх цэргийн наадамд шөвгөрч цэргийн начин цол хүртсэн билээ. 

Энэ барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Увснуур дэвжээний бөх сумын заан О.Түмэн үзүүрлэж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Таванхан дэвжээний бөх сумын заан Н.Ширчинхүү их шөвөгт шалгарлаа. Шөвгийн зургаад Түшээт ханы аварга дэвжээний бөх сумын заан Э.Ариунбуян, Соёмбо спорт хорооны бөх сумын заан Д.Уртнасан, Завхан дэвжээний бөх, сумын заан С.Доёддорж нар үлдэв.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сумын цолтнуудын хаалтын барилдаан боллоо  
Үзсэн: 1614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй