
Франц , Дани улс “RED BULL”-ыг бүтээгдэхүүний зах зээлээсээ шахаж байгаа тухай дэлхийн зарим мэдээллийн сайтууд мэдээлж байна. “RED BULL” таныг аажмаар үхэлд хүргэнэ гэх гарчигтай нийтлэлд нэлээд олон зүйлийг анхааруулжээ. Тодруулбал, эдгээр улс энэхүү бүтээгдэхүүнийг үхэлд хүргэх коктайль гэдгээр нь хэрэглэхийг хориглосон ба бүтээгдэхүүний орцонд амин дэмүүдтэй хамт Glucuronolactone гэх маш аюултай химийн элемент орсон байдгийг анхааруулжээ. Энэхүү химийн элемент нь Вьетнамын дайны үед цэргүүдийг дайны стрессээс болж хий үзэгдэл харж дэмийрэх үед тайвшруулах зорилгоор хэрэглүүлдэг байсан бөгөөд “RED BULL”-ыг хэрэглэсэн цэргүүд тархины хавдар болон элэгний өвчнөөр нас барж байсныг баримт дурдан өгүүлсэн байна.
Үүгээр зогсохгүй дасгал сургуулит хийхээс бусад үед хэрэглэсэн тохиолдолд зүрхний цохилтыг хурдасгаж, гэнэтийн харвалтын шалтгаан болдог аж. Түүнчлэн цус шингэрүүлдэг бодис агуулдаг учраас зүрх цусны эргэлтийн ачааллыг дийлдэггүй байна.
Хамгийн гол нь энэхүү бүтээгдэхүүнийг архитай хамт хэрэглэх нь хориотой гэнэ. Учир нь архи, red bull хоёр нийлсэн тохиолдолд шууд элгэнд нөлөөлж гэмтээснээр дахин сэргээгдэх боломжгүй болгодог ажээ. Үүнийг Франц, Дани улсын хэвлэлүүдэд “Архийг red bull-тай хольж хэрэглэвэл та үхлийн тэсрэх бөмбөлөг уулаа гэсэн үг” хэмээн тайлбарлан бичсэн байна.
Зарим улс “RED BULL”-ыг худалдаанаас гаргаж эхэлжээ | ||
Үзсэн: 934 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.