МҮБХ наадмаас наадмын хооронд болох барилдааны календарчилсан хуваарь гаргаж, тус хуваарийн дагуу барилдаанаа зохион байгуулдаг. Наадмаас наадмын хооронд Монгол бөхийн өргөөнд аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан 13 удаа болсон байна.
Уг барилдаануудад сайн барилдсан бөхчүүд улсын баяр наадмаар амжилттай барилдаж, улсын цолонд хүрдэг. Хамгийн ойрын жишээнүүд гэхэд уржнан Говь-Алтайн Л.Цэрэнтогтох арслан 2, 4, 7-р сарын барилдаануудад түрүүлж байсан бөгөөд наадмаар амжилттай барилдан улсын начин цолны босго алхсан бол өнгөрсөн жил хурц арслан Ч.Батчулуун 10, 1, 3-р сарын барилдаануудад түрүүлээд наадмаар улсын начин цол хүртсэн билээ. Энэ жилийн хувьд хэн хэн амжилттай барилдаж, түрүү үзүүр, их шөвөгт үлдсэнийг сонирхуулж байна.
Үүнээс харахад Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээ, Хурниад компаний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл 2 түрүү, 2 үзүүр, 2 их шөвөгт шалгарснаараа бусдыгаа манлайлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Өлзий 2 түрүү, 1 үзүүр, 1 их шөвөгт үлдэж удаалсан байна.
Хурц арслан Б.Одгэрэл аймгийн цолтнуудыг амжилтаараа тэргүүллээ | ||
Үзсэн: 1179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.