Мэргэжлийн гольфийн Европын цувралуудын нэг Австрийн Атценбругийн нээлттэй тэмцээн болж, энэ жилийн цомыг Англи гольфчин Крис Вүүд өргөлөө.
Тэрээр 2008 оноос эхлэн Европын цувралд оролцож буй өдгөө 27 настай тамирчин юм. Крис Вүүд сүүлийн тойрогт 67 цохилтоос -5 оноог авч, тэмцээнийг -15 оноотойгоор дуусгасан. Ингэснээр тэр тус тэмцээний цомыг хоёр дахь удаагаа өргөж байгаа юм.
Харин тэмцээний гуравдугаар тойргийн дараагаар -15 оноотойгоор манлайлж байсан Франц гольфчин Грегори Бурди сүүлийн тойрогт 78 цохилтонд үеэ дуусгаж, боломжоо алдсанаар зургаадугаар байр руу ухарсан байна.
Ингэснээр Испани гольфчин Рафаэль Кабрера Белло -13 оноотойгоор тэмцээнийг удаалжээ. Сүүлийн тойрогт тэрээр 72 цохилтонд үеэ дуусгасан юм. Английн гольфчид болох Роберт Рок, Роберт Динвидди, Мэттью Фицпатрик нар -10 оноотойгоор 3-5-аар байрт оржээ. Энэ тэмцээнд өрсөлдсөн Америкийн гольфчдоос хамгийн өндөр амжилтыг Жон Хан үзүүлж, -9 оноотой долоодугаар байраар тэмцээнээ дуусгажээ.
Крис Вүүд Австрийн нээлттэй тэмцээний цомыг хоёр дахиа өргөлөө | ||
Үзсэн: 751 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.