Орон нутагт төдийгүй нийслэлд цаг агаар муудаж байгаа энэ үед хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан ч хот хоорондын тээврийнхэн иргэдэд үйлчилсэн хэвээр байгаа аж. Сар шинэ дөхөж байгаа болон оюутан сурагчид амарсантай холбоотойгоор хөдөө орон нутгийг зорих хүмүүсийн тоо нэлээд өссөн байна. Мөн аймаг, орон нутаг руу явах зардал ч цөөнгүй төгрөгөөр нэмэгджээ. Завхан аймаг руу 40 мянган төгрөгөөр явдаг байсан бол өнөөдрийн байдлаар тус аймаг руу зорчих хөлс 45 мянган төгрөгт хүрсэн байна. Ховд аймаг руу явах унааны хөлс 55 мянгаас 60 мянган төгрөг болж нэмэгдсэн аж. Цас ихтэй, шатахуун нэлээд зарцуулж байгаа гэсэн шалтгаанаар орон нутагт хүн тээвэрлэдэг жолооч нар хөлсөө 5000 мянга хүртэлх төгрөгөөр нэмжээ. Тэдний ярьснаар цаг агаар гамшгийн байдалд хүрч, цасан шуурга тавьсан тохиолдолд л Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, үйлчилгээгээ түр зогсоох гэнэ. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 60 гаруй чиглэлд 1000 орчим тээврийн хэрэгсэл үйлчилж байгаа юм байна.
Орон нутаг руу явах унааны үнэ нэмэгджээ | ||
Үзсэн: 1670 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.