Шууд Chart

Франц гэр бүлийн дэлхийг тойрох аялал Монголоос эхэлжээ

2015-06-16 13:28:32

Францын иргэн 39 настай Рот Николас, 35 настай Аннк нар өөрийн долоон настай хүү Ное, зургаан настай хүү Том нараа дагуулан дэлхийг тойрон аялах аялалаа Монгол Улсаас эхэлсэн байна. Тэд Францаас Москва хүртэл нисэж, Москвагаас Монгол хүртэл галт тэргээр ирж, өнгөрөгч сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос дэлхийг тойрон аялах гараагаа эхэлжээ. Франц гэр бүл Монголд хоёр сар болох бөгөөд Өвөрхангай, Хархорин, Архангайн Цэцэрлэг хот, хойшоо Ороохын даваагаар даваад Мөрөн хот ороод Хөвсгөл нуураар дамжин ирэх сарын 02-ны өдөр гэхэд манай улсаас гарах гэнэ. Тэдний хувьд өдөрт 35 км газар явах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэхүү аялалаа дуусгасныхаа дараа Хятад улсад 45 хоног, Казакстан улсад 15 хоног, Кыргызстан улсад 45 хоног  аялах аж.
Нөхөр Рот Николас нь Францад “Omega” цагны үйлдвэрт ажилладаг бол эхнэр Аннк нь сувилагчийн мэргэжилтэй гэнэ. Тэдэнд аялалаа Монголоос эхлүүлэх зөвлөгөөг дотны найз нь өгсөн бөгөөд тэрбээр “Монгол орон тайван, хөдөө тал ихтэй, онгон байгальтай” хэмээн тайлбарласан талаар гэр бүлийнхэн өөрсдийн блогтоо бичжээ. Тэдний блог хаяг нь: radicalaventure.over-blog.com
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Франц гэр бүлийн дэлхийг тойрох аялал Монголоос эхэлжээ  
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй