Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфийн холбооны /PGA/ аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-ний өдрүүдэд Нью-Йорк хотын Уэст Курс гольфийн талбайд болсон байна. Энэ удаагийн тэмцээнд аваргын цомоо хамгаалан өрсөлдсөн солонгос гольфчин Пак Инбе -19 оноотойгоор цомын эзэн болж, хэсэг хугацаанд алдаад байсан "Дэлхийн тэргүүн гольфчин" хэргэмээ буцаан авлаа.
Өдгөө 27 настай солонгос гольфчин энэ тэмцээнд нийтдээ гурван удаа түрүүлж байгаа нь энэ бөгөөд их дуулгын цувралд зургаа дахь цомоо өргөлөө. Хамгийн анх Пак Инбе 2013 онд энэ тэмцээнд -5 оноотойгоор түрүүлж байсан бол ийнхүү гурван жил дараалан тасралтгүй цомын эзэн боллоо.
Пак Инбе эхний тойргийг тааруу эхлүүлж, 71 цохилтоос -1 оноог аваад байсан бол 2, 4 дэх тойрогт 68, 3-р тойрогт 66 цохилтоос -6 оноог авч тэргүүлсэн. Чансааг тэргүүлж байсан Шинэ Зеланд гольфчин Лидия Ко тодорхой шалтгааны улмаас сүүлийн гурван ч тэмцээнийг өнжөөд байсан юм. Пак Инбе шинэчилсэн чансаагаар Лидия Когоос хоёр хувь илүү болоод байна.
Энэ тэмцээнд 21 настай гольфчин Ким Хю Жу -14 оноотойгоор тэмцээнийг удаалсан бол 2013 оны дэлхийн шилдэг залуу гольфчин шагналын эзэн Лекси Томпсон -12 оноотой гуравдугаар байрт орсон байна.
Пак Инбе дэлхийн тэргүүн гольфчин хэргэмээ буцаан авлаа | ||
Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.