Шууд Chart

Солонгос улсад аялаж явахдаа “MERS”-ээр өвчилбөл 3000 ам.долларын тусламж авна

2015-06-16 15:47:01

Өмнөд Солонгосын Засгийн газраас тус улсад аялал зугаалгын журмаар очсон гадаадын иргэд Коронавирус буюу MERS-ээр өвчилбөл үнэ төлбөргүй эмчлэхээс гадна 3000 ам.долларын нөхөн олговор олгох болсноо зарлалаа. Аялал жуулчлал буурч байгаатай холбогдуулан тус улсын зүгээс энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд энэ сарын 22-ны өдрөөс хэрэгжиж эхлэх гэнэ. Тус улсын Засгийн газрын зүгээс холбогдох албаныханд энэхүү шийдвэрийг нэг жилийн хугацаанд дагаж мөрдөхийг шаардсан байна.

БНСУ-ын дэд сайд Ким “Амьсгалын замаар халдварладаг Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор аялал жуулчлалын салбар нэлээдгүй уналтад ороод байна. Бид энэ байдлаараа явбал ирэх долоодугаар сар гэхэд аялал жуулчлалын салбарын олдог орлого 20 гаруй хувиар буурах болно. Цаашдаа үүнээс ч их хохирол амсч болохоор байна. Үүгээр ч зогсохгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчид банкны зээлээ төлж чадахгүй, эдийн засаг уналтад орох магадлалтай” хэмээн ярьжээ.

Энэхүү шийдвэртэйгээ холбогдуулан тус улсын зүгээс жуулчдыг эх орондоо ирэхийг урьсан сурталчилгаа болоод зурагт хуудсыг тараах болсон байна.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Солонгос улсад аялаж явахдаа “MERS”-ээр өвчилбөл 3000 ам.долларын тусламж авна  
Үзсэн: 2069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-16 17:03
Хахахаха... Аливаа юмыг уншаад гуйвуулах авъяасыг бурхан тэнгэр Монголчуудад үнэхээр харамгүй хайрлаж дээ.
202.170.71.xxx [202.170.71.xxx] 2015-06-16 16:25
3000 ам доллораар үхлийн " Мers" өвчин худалдаж авах юм байна л даа.Монголчууд минь битгий л энэ наймааг хийгээрэй...Өөрийгөө ч бод, бусдыг ч бод, эх орон ард түмнээ ч бод...
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2015-06-16 16:23
3000 доллар авах гээд үхэх вий дээ бодолтой л байгаарай монголчудаа энийг бичсэн нөхөр 3000 доларт амиа өгөх юм байна л даа наад сурвалжлагч чинь

Бидэнтэй нэгдээрэй