![](/uploads/201506/news/thumb/1cca7c2a112a1c33f2bf386f162013ff_x3.jpg)
Европын анхдугаар спортын наадмын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлж 57, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан болжээ. Оросын бөхчүүд тус бүр хошой алт, хүрэл медаль хүртжээ.
57 кг-ын жингийн хагас шигшээ барилдааны Беларуссын бөх Владислав Андреев, Гүржийн бөх, Олимпийн мөнгөн медальт Владимир Хинчегашвили хоёр дэвжээн дээр бие биенээ алдаж толгойгоороо мөргөснөөс зодоон хийсэн учир хоёулаа хасагджээ. Тийм учраас бөх шувтаргын барилдаанд Оросын бөх В.Лебедевтэй өрсөлдөх бөхийг ОУОХ-ны шийдвэрээр дээр дурдсан хоёр бөхөд ялагдсан Германы бөх Марсел Эвад, Албаний бөх Ислам Исламаж хоёрыг барилдуулж тодруулсан байна.
57 кг-д
1. Виктор Лебедев (ОХУ, дэлхийн хошой аварга)
2. Марсель Эвад (ХБНГУ)
3. Александру Чертоака (Молдав)
3. Сезар Акгуль (Турк)
65 кг-д
1. Тогрул Аскеров (Азербайжан, олимпийн болон европийн аварга)
2. Франк Маркез Шамизо (Итали, европийн аварга)
3. Мустафа Кайя (Турк)
3. Ильяс Бекбулатов (ОХУ)
74 кг-д
1. Аниуар Гедуев (ОХУ, европийн хошой аварга)
2. Сонер Демирташ (Турк)
3. Жабраил Гасанов (Азербайжан, европийн хошой аварга)
3. Жумбер Квелашвили (Гүрж)
97 кг-д
1. Хетаг Гозюмов (Азербайжан, олимпийн хүрэл медальт, дэлхийн болон европийн аварга)
2. Элизбар Одиказе (Гүрж)
3. Абдусалам Гадисов (ОХУ, дэлхийн аварга, европийн хошой аварга)
3. Валерий Андрейцев (Украин, олимпийн мөнгөн медальт)
Маргааш 61, 70, 86, 125 кг жингүүдийн барилдаан болно.
Эхний өдөр Оросын бөхчүүд илүүрхлээ | ||
Үзсэн: 1221 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.