Шууд Chart

Дэлхийн хамгийн хүчтэй эр!

2013-09-02 09:05:11

Гэртээ үүнийг битгий туршаарай: Спортын хорхойтон Пье Гунна Роалквам гайхалтай мөчүүдийн нэгийг камер дээрээ буулгажээ. Тэрээр Хятадад болсон нэгэн тэмцээний үеэр АНУ-ын иргэн Брайн Шо 442.5 кг хүнд туухайг өргөж байгааг бичиж авсан байна. Брайныг өөрөөсөө хэд дахин хүнд туухайг өргөхөөр бэлтгэж байх үед үзэгчид түүнд урам зориг өгөхөөр "Үүнийг өргө" хэмээн хашгирч байжээ. Брайн ч хүч чадалтайгаа харуулж хагас тонн шахуу жинтэй штангийг өргөсөн байна. Ингэснээр тэрээр дэлхийн хамгийн хүчтэй эрийг шалгаруулах 2013 оны тэмцээнд тэргүүн байр эзлэв. Брайн одоо 31 настай бөгөөд 2011 онд энэ тэмцээнд мөн түрүүлж байжээ.
 
РАЛЬДИЙ.А /shuum.mn/


Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Дэлхийн хамгийн хүчтэй эр!  
Үзсэн: 1758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй