Олон улсын спорт судалгааны “Infostarada Sports” компани "Рио де Жанейро-2016" олимпийн наадамд улс орнуудыг хэрхэн амжилт үзүүлэх талаар таамгаа дэвшүүлжээ. Тус компани Олимпийн төрлүүдийн Дэлхийн аваргын тэмцээний амжилтаар голчлон судалгаа гаргасан байна.
Тэдний тооцоогоор АНУ 46 алт, 20 мөнгө, 31 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлэх бололтой. Харин Хятад 27, 29, 21-ээр хоёрдугаарт, ОХУ 25, 20, 29-өөр гуравт орох аж. Манай улс жагсаалтын 39-д орсон ба 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл нийт 9 медаль хүртэх гэнэ.
Манай тамирчид “Рио”-гийн олимпоос есөн медаль авна гэх судалгаа гарчээ | ||
Үзсэн: 1457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.