Аргентины доод лигийн "Тиро Федераль", "Таллерес" багуудын тоглолтын үеэр талбайн эзэн багийн хамгаалагч Алехандро Ронкалья өөрт нь шар хуудас өгсөн шүүгчийг цохиж унаган улмаар шүүгч накоутад оржээ. Хүнд цохилтод орсон шүүгч тэр дороо газар унаж 15 минутын турш ухаан ороогүй гэнэ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэр оройдоо эмнэлгээс гарсан ч дахин толгой нь эргэж, бие нь тавгүйрхсэн тул эргээд эмнэлэгт хүргэгджээ.
Энэ явдлаас болж тоглолтыг зогсооход хүрсэн байна. Одоогоор бүдүүлэг авир гаргасан тоглогчид хариуцлага тооцоогүй байгаа гэв.
Шар хуудас өгсний төлөө шүүгчийг зоджээ | ||
Үзсэн: 2397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.