Шууд Chart

“Харвард Монголд” Азийн манлайллын анхдугаар чуулган болно

2015-06-19 10:54:18

“Харвард Монголд” Азийн манлайллын анхдугаар чуулган энэ сарын 27-нд Чингис зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. 10 гаруй орны 28 төлөөлөгч оролцож, илтгэл тавих тус чуулганыг гурван сэдвийн хүрээнд зохион явуулна. Зохион байгууллагчдын ярьж буйгаар зөвхөн Харвардын их сургуульд л сурах боломжтой сургалтын сэдвүүдийг санал болгож байгаа бөгөөд чуулганд оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа аж.

Монголд анх удаа зохион байгуулагдаж буй чуулганыг Харвардын Их Сургуулийн Азийн манлайллын төвөөс санаачласан бөгөөд манай улсаас гадна Хонг-Конг, Малайз, Тайланд, Филиппин, Солонгос зэрэг Азийн орнуудад жил бүр зохион байгуулагддаг юм.

Дэлгэрэнгүйг www.asia.beglobal.mn/-ээс хүлээн авна уу.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Харвард Монголд” Азийн манлайллын анхдугаар чуулган болно  
Үзсэн: 1429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй