Шууд Chart

Солонгост 4098 Монгол иргэн харлажээ

2013-09-02 10:14:41

 БНСУ-ын Цагаачлалын албанаас мэдээлснээр энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо 285 378 болсныг mglradio мэдээллээ. Эдгээр иргэдийн 10 хүн тутмын 3 нь  буюу 79 617 нь  Солонгос улсад   хууль бусаар ажиллаж, амьдрах зорилготойгоор   аялал жуулчлалын визээр  зорчин ирэгсэд  байгаа  аж.

Бүр тодруулбал,  34 852 нь Хятад, 15 448 нь Тайланд, 4098 нь Монгол, 3937 нь Филиппин улсын иргэд байгаа аж.

Гадаадын  жуулчдын тоог ихэсгэх зорилгоор Солонгос улсыг зорин ирэх иргэдэд  визийн  хөнгөлөлтийг ихээхэн хэмжээгээр үзүүлж зарим тохиолдолд визгүй зорчих боломж олгож байгаа нь  ийнхүү хууль бусаар ажиллах  иргэдийн тоог ихэсгэж байна  гэж  Цагаачлалын албанаас мэдээллээ. Түүнчлэн, хууль бусаар ажиллаж буй иргэдийнхээ тоогоор  тэргүүлж буй  нэр дурдагдсан дээрх орнуудын жуулчдад хийх бичиг баримтын шалгалтыг эрчимжүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Солонгост 4098 Монгол иргэн харлажээ  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй