Хил орчмын тээврийн 1000 гаруй тээвэрчин, тээврийн хэрэгслийг бүрэлдэхүүндээ багтаасан “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооноос Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нарт мэдэгдэл хүргүүллээ. Тэд Замын-Үүдийн хил орчимд тээврийн салбарт шударга өрсөлдөөн тогтоож өгөх, хууль зөрчсөн олон асуудлыг хянан шалгах хэрэгтэйг олон нийтэд хүргэсэн юм. Мөн ирэх 25-ны өдрийн 08:00 цагаас хойш боомтын болон хот хоорондын хөдөлгөөнийг зогсоож болсноо албан ёсоор хэллээ.
“Хятад эзэнтэй Монголын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр эрхэлж, Монголын тээвэрчдийн эрх ашгаас хулгайлж, дотоодын тээвэрчдийн орлого болох валют гадагшаа урсаж байна. Тэдний зүгээс ачаа тээвэр, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн бичиг баримтын зөрчлөөс эхлээд олон арван хууль зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргадаг ч манай салбар яамны төлөөлөл нөхцөл байдалтай танилцах нэрээр очиж, Эрээн хотыг зориод буцдаг нь нууц биш” хэмээн хэвлэлийн хурал зохион байгуулагчид шүүмжилж байв.
“Борхойн тал” авто тээвэрчдийн холбоо Замын-Үүдийн хил орчмын тээврийн маргаантай асуудлаар ярьсаар нэг жил орчмын хугацаа өнгөрөөд байна.
“Борхойн тал” тээвэрчдийн холбоо хил орчмын тээврийн асуудлаар дахин мэдээлэл хийв | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.