![](/uploads/201506/news/thumb/ba24bad2bd8d6cd07ebd1424094f619b_x3.jpg)
Ховд аймгийн "Ховд" дэвжээний бөхчүүд жил бүр Сүүж уулын аманд бэлтгэлээ базаадаг бол энэ жил хоёр хуваагдан бэлтгэлд гарсан байна. Улсын заан Ц.Мягмарсүрэн "Хилчин" спорт хорооны дарга болсон учир Бугын САА-д Хилчний бөхчүүдийг аван гарч, аймгийн арслан О.Хангай, аймгийн заан Б.Бадамгарав, аймгийн харцага Б.Анхжаргал, аймгийн начин Ц.Адъяа, Баян-Өлгий аймгийн Б.Баатарцол, Б.Төмөрбаатар нар багшийгаа дагаад Бугын САА-д гараад байна.
Улсын харцага Т.Амартүвшин, Г.Алтангэрэл, улсын начин Ц.Лхагвасүрэн, Н.Батзаяа, Ч.Цогбаяр, аймгийн начин Б.Отгонцоож, Ц.Заяатүшиг, Г.Хишигбат нарын бөхчүүд өчигдрөөс Сүүж уулын ам руу гарч байгаа бол Эрдэнэтэд Ч.Бямбадорж зааны удирдлагад эртлэн гарсан улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын начин Б.Заяамандах, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Тайван, аймгийн харцага Ш.Мөнх-Од, аймгийн начин Г.Энхбилэг нарын бөхчүүд удахгүй Сүүж уулнаа ирж бусад бөхчүүдийнхээ хамт наадмынхаа бэлтгэлийг базаах ажээ.
"Ховд" галынхан хоёр газар бэлтгэлд гарчээ | ||
Үзсэн: 1887 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.