Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүрэг “Иргэдийн баяр”-аа Хүй долоон худагт хийж, 64 бөх барилдуулан, үндэсний бөхийн дүүргийн цол олгосон байна. Үүнтэй холбоотойгоор зөвхөн улс, аймаг, сумаас л цол олгодог гэсэн маргаан иргэдийн дунд гараад байгаа аж.
Харин МҮБХ-ноос зөвшөөрөл авсан дүүргүүдэд цол олгох эрхийг нь өгдөг байна. Тиймээс дүүргийн наадамд тав болон түүнээс дээш давсан бөхчүүдэд сумын статусаар цол олгодог ажээ.
Өмнө нь Багануур, Багахангай, Налайх дүүргүүд ойн баяраараа наадам зохион байгуулж цол олгож байжээ.
Дүүргүүд сумын статусаар бөхийн цол олгож болно гэв | ||
Үзсэн: 1193 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.