Шууд Chart

"Сэтгэлийн жигүүр" хандивын тоглолт болно

2015-06-22 16:23:41

Монгол Улсад анх удаа "Тэргэнцэртэй сайхан бүсгүй" хувцас загварын шоуг "Бид чадна Эм Эн Нэгдэл" ТББ, Их засаг сургууль, "Бриллиант эмэгтэйчүүдийн клуб" хамтран зохион байгуулсан юм. 

Тус загварын шоунд Дамбийбалжирын Цолмон хэмээх бүсгүй гран-при шагнал хүртсэн. Энэ хүрээнд 2015 оны долоодугаар сарын 9-28-нд Итали улсын “LEO CAMP” Олон улсын хүүхэд залуучуудын төвд асран хамгаалагчийн хамт амран сувилуулах эрхийн бичгээр шагнагдсан аж. Монгол Улсаа төлөөлөн оролцоод ирэх энэхүү аялалд Д.Цолмонд хувийн бэлтгэл авч явах шаардлагатай хэрэгцээнд нийт 8-9 сая төгрөгийн хэрэгцээ гарчээ. Иймд шаардлагатай мөнгийг урлагийнхан "Сэтгэлийн жигүүр" хандивын тоглолтоор олох  зорилго тээсэн байна.

Тоглолт зургаадугаар сарын 26-нд Тусгаар Тогтнолын Ордны их танхимд зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд тоглолтонд:
СТА Т. Дэлгэрмөрөн
СТА Ц. Чулуунцэцэг
СТА Т. Бичүү
СТА Б. Баярцэцэг
С. Зоригт
А. Хишигдалай
Ч. Сэлэнгэ
Б. Хонгор
П. Баярцэнгэл
МИНО
ОUTLAW
HONEYMOON
"Хаан хуур" морин хуурын чуулга зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөх аж. Мөн "Тэргэнцэртэй сайхан бүсгүй" хувцас загварын шоуны Тэргүүн сайхан бүсгүй Д.Цолмон, Авьяаслаг сайхан бүсгүй Ч.Тунгалагтуяа нар өөрсдөө урлагийн тоглолт сонирхуулах юм байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Сэтгэлийн жигүүр" хандивын тоглолт болно   
Үзсэн: 1236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-06-24 09:32
neg hvvhniig jargaltai zugaaluulah gj ingej toglolt hj bdag neeree
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-06-22 19:14
Энэ арай утгагүйн маа. Гуйлгачилах юмаа олж ядах юмаа. Цаагуур чинь өвчтөй амьдралтай тэмцэж яваа өчнөөн л хүн бна тэд нарт туслаачээ. Арай арай

Бидэнтэй нэгдээрэй