Шууд Chart

"Копа Америка"-гийн шөвгийн найм тодорлоо

2015-06-22 17:15:01

Чили улсад явагдаж буй 44 дэх удаагийн "Копа Америка" тэмцээний "Шөвгийн найм"-д өрсөлдөх багууд бүрэн тодорлоо. Тивийн АШТ-ний "С" хэсгийн сүүлийн тоглолтод Бразилийн шигшээ Венесуэлийг 2:1-ийн харьцаатай хожсон бол Колумб, Перугийн багууд 0:0-ийн харьцаатай тэнцсэн. Ингэснээр Бразилчууд хэсгээ зургаан оноотой тэргүүлж, Перу, Колумбийн багууд удааллаа. Колумб, Перугийн багууд тэнцсэнээр хамтдаа хэсгээсээ шалгарч байна.

Шөвгийн наймын тоглолтууд УБ-ын цагаар зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхэлнэ.

6-р сарын 24. Чили-Уругвай
6-р сарын 25. Болив-Перу
6-р сарын 26. Аргентин-Колумб
6-р сарын 27. Бразил-Парагвай


Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Копа Америка"-гийн шөвгийн найм тодорлоо   
Үзсэн: 1026 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй