Шууд Chart

Вьетнамын интернэтийн хяналтын хууль хэрэгжиж эхэллээ

2013-09-02 12:21:15

Вьетнамын хууль тогтоогчдын шинээр баталсан интернэтийн хяналтын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Багагүй маргаан дагуулсны зэрэгцээ АНУ-ын засгийн газрын ширүүхэн шүүмжлэлд өртөөд байсан энэ хуулинд нийгмийн сүлжээг зөвхөн "хувийн мэдээлэл"-ийг солилцоход ашиглана гэсэн зүйл заалт тусгагджээ. "72-р Тогтоол" нэрээрээ олонд танигдаад байгаа интернэтийн хяналтын тухай хуулиар "Вьетнамын засгийн газрын эсрэг", эсвэл "үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулах" материалыг онлайн вэбсайтуудад тавих нь хориотой юм байна.

Түүнчлэн уг хууль нь "Twitter, Facebook гэх мэт олон нийтийн харилцааны вэбсайтуудыг зөвхөн хувийн мэдээлэл солилцоход ашиглана" гэсэн заалттай аж. Мөн гадны интернэт компаниуд серверээ Вьетнамд байрлуулах ёстой гэсэн шаардлага ч орсон талаар "Associated Press" мэдээлэв.

Дашрамд дурдахад "Хил Хязгааргүй Сурвалжлагчид" бүлгийнхэн нэг намын тогтолцоотой коммунист улс болох Вьетнамыг "Интернэтийн Дайснууд" нэртэй жагсаалтдаа оруулсан байдаг ажээ. Учир нь тус улсын эрх баригчид хэвлэл мэдээллийг хатуу хянадаг байна. Тухайлбал энэ онд Вьетнамын хууль шүүхийн байгууллага блогчид, идэвхтнүүд гэх зэрэг 46 хүнийг улсын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутган ял оноожээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Вьетнамын интернэтийн хяналтын хууль хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 1403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй